Teacher of Chemistry B.Tsolmon
Оньсого.3
Химийн хичээлдээ хэр вэ хө
Хэдэн оньсого таалцах уу даа
Оньсого бүрийг минь таагаад байвал
Оюуны чадвар тань өндөр болно шүү
1. Сав суулганы цоорхойг бөглөдөг
Чихэр шоколад ороож гоёдог хувцас
Өнгө зүс нь гялгар цагаан
Өчүүхэн ч хоргүй амфотер металл
2. Хамгийн өндөр температурт
Хайлж шингэрдэг болохоор нь
Халуун чийдэнгийн голд
Хагсааж уядаг юм түүнийг
3. Өвчний нянг устгадаг болохоор нь
Өнгөлж аягаа бүрдэг юм
Өнгөө хэзээ ч алддаггүй болохоор нь
Өчнөөн гоёл хийдэг юм
4. Ил байхдаа тэрээр
Ихээхэн хортой металл ч
Халууны шилэнд нуучихвал
Хамгийг дэмждэг ачтан
5. Утааны үндсэн хэсэг
Ургамлын үнсэн хоол
Шохойн усын цайлгана
Агаарын дулааныг нэмэгдүүлнэ
6. Тараг шиг цагаан тунадас унагаж
Хлорын ионыг танихад хэрэглэдэг
Ляпис гэж түүнийг нэрлэдэг
Ямар давс вэ? Таа даа
7. Үүсэнгүүтээ задардаг болохоор
Үзсэн хүн гэж байхгүй ээ
Шохойн чулууг тэр төрүүлсэн
Хүнсний соодыг ч тэр төрүүлсэн
8. Хүчтэй халаахад шууд ууршдаг
Цас шиг цагаан сэвсгэр оксид
Ус чийгийг хүчтэй татаж
Гурван янзын хүчил үүсгэнэ
9. Ялзарсан өндөгний үнэртэй
Яриангүй хортой хий
Уул оргилж дэлбэрэхэд үүсдэг
Уурагт бодисын ялзрахад үүснэ
10. Хар дарины найрлаганд ордог
Хоёр төрлийн бордоо болдог
Халаахад харин түүнээс
Хүчилтөрөгч хий ялгардаг
бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Хими-Аман зохиол

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:






Сэтгэгдэл бичих .... ....